Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол гэргийтэй СИГАЛ шүүхэд дуудагдав

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалыг туслах найруулагч бүсгүй нь бэлгийн харилцаанд орохыг шаардсан хэмээн шүүхэд өгчээ. 23 настай Кейден Нгуэн Сигалаас нэг сая долларын нөхөн олговор нэхэж буй тухай “NY Daily News” сонин мэдээллээ.

Тэрбээр Лос-Анжелес хотын шүүхэд гомдол гаргахдаа одоо Шинэ Орлеонд реалити шоугаа хийж буй 58 настай Стивен Сигал намайг сексийн зугаа болгох зорилгоор ажилд авсан гэж бичжээ. Сигал тэр бүсгүйг нэгэнтээ Луизиана дахь гэртээ урьж, иллэг хийж өгөхийг санал болгожээ. Гэвч бүсгүй түүний саналаас татгалзахад Сигал “Зүгээр л амрах гэсэн юм.

Өнөөдөр ямар ч ноцтой юм болохгүй. Маргаашид зүйлд зориулж биеэ тордох хэрэгтэй байна” гэсэн утгатай үг хэлжээ. Бүсгүй үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хүлээлгүйгээр Сигалын гэрийг орхин гарсан байна. “Сигал намайг маш их айлгасан. Аюулгүй байдлаа бодон болгоомжлох бүхий л үндэслэл надад байсан” гэж тэр бүсгүй хэлжээ. Харин Стивен Сигалын албан ёсны төлөөлөгчид энэ бүхнийг “Ажлаасаа халагдсан бүсгүйн санаанаасаа зохиосон зүйл” гэж эрс няцаасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.