Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол банкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилов

Монголбанкны Хяналтын зөвлөл өчигдөр шинэ бүрэлдэхүүнтэй боллоо. Төв банкны бодлогыг хянаж, шүүмжилж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх нь уг зөвлөлийн үүрэг. Даргаасаа гадна долоон гишүүнтэй Хяналтын зөвлөлийн дөрвөн гишүүнийг улираан томилов. Мэдээж тэднийг УИХ-аас томилдог. Хяналтын зөвлөлийн гишүүдэд Д.Нямаа, Ж.Үнэнбат, Ч.Энхбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Х.Ганбаатар, даргаар Ж.Ядамсүрэнг санал болгожээ.

УИХ-ын гишүүд Хяналтын зөвлөлийг бэлгэдлийн байгууллага хэмээн тодорхойлов. Эрх мэдэл нь хязгаарлагдмал, бүрэлдэхүүн цөөнтэй учир Монголбанкны үйл ажиллагааг хянах гэхээсээ нэр төдий байгууллага болсон гэж үзлээ. Тиймээс ч эрхийг нь нэмэх, чиг үүргийг нь илүү тодорхой болгох саналтай байв. Нэр дэвшигчдээс дөрөв нь чуулганы хуралдаанд иржээ. Гишүүдийн асуултад тэд “Хуулийн хүрээнд ажиллана, банкны системийг эрүүлжүүлэх хэрэгтэй” гэсэн ерөнхий хариулт өгч байлаа. УИХ-ын дарга шүүмжлэл илгээгээд байсан гишүүддээ “Бид саяхан Банкны болон Төвбанкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүнийгээ шагшин магтаад л байгаа шүү дээ. Гэтэл эдгээр хуулийг хэлэлцэхдээ бид Хяналтын зөвлөлийн эрх үүргийг нэмэх талаар мартсан байна. Тэгчихээд өөрсдөө хийгээгүй юмаа л ярих юм” гэв. Бас Монголбанкийг тэргүүлж явсан гишүүн О.Чулуунбатын үгийг сонсохыг онцоллоо. О.Чулуунбат “Монголбанкны бодлогын шийдвэрийг Хяналтын зөвлөл олон нийтэд таниулж, үйл ажиллагааг нь шүүмжлэх учиртай. 2008 оны найм, есдүгээр сард Монголбанк “зах” дээрээс бүх төгрөгөө татсан. Энэ үед Хяналтын зөвлөл юу ч дуугараагүй. “Анод”, “Зоос”-той холбоотой асуудлаар ч үг хэлээгүй. Уг нь та нар Монголбанкны бодлогыг сайн шүүмжилж байх ёстой шүү дээ” гэлээ.

Уг зөвлөлд банкны салбарт ажиллаж, өмнө нь Төвбанкийг тэргүүлж байсан эрхмүүдээс ч орсон аж. Ингээд Ж.Үнэнбатыг 82, Я.Эрхэмбаярыг 84.3, Д.Моломжамцыг 68.6, Х.Ганбаатарыг 68.6, Ч.Энхбаатарыг 78.4, Д.Нямааг 82.4, дарга Ж.Ядамсүрэнг 80 хувийн саналаар томилов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.