Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол багачууд өөрсдийн баатартай болно

 “Харри Поттер”, “Хүн аалз” гэх барууны баатарт тохиолдсон адал явдлыг шимтэн үздэг болсон багачууддаа “Монголфильм групп”-ийн хамт олон уламжлалт үлгэрийн баатруудаа орчин цагийн өнгө төрхөнд нийцүүлэн шинэчлэн өөрчилж, кино бүтээхээр төлөвлөжээ.

Монгол ардын үлгэрээс сэдэвлэн хийх киноны ажил тун удахгүй эхлэх бөгөөд хүүхэд багачуудад уламжлалт зан заншил, ахуй соёлын тухай мэдлэг өгч, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой киногоо тус компанийн хамт олон урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураач П.Цогзолын 80 насны ойд зориулах аж.

Дашрамд сонирхуулахад, Монголын кино урлагийн түүхэнд “Алтан өргөө” (1961 он), “Ховдгийн гай” (1964 он), ”Бушхүүгийн үлгэр” (1979 он) зэрэг хэдхэн үлгэрийн кино хийсэн байдаг аж.

У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.