Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын хөлбөмбөгчид “AFC Solidarity cup” тэмцээний бэлтгэлд гарлаа

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх сарын 02-11-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод болох “AFC Solidarity cup” тэмцээний бэлтгэлээ базаахаар урд хөршийг зорилоо.
Өнгөрөгч долоо дугаар сард Гуамд болсон 3үүн азийн аварга шалгаруулах тэмцээн”-ий урьдчилсан шатанд Тайвань, Макао, Умард Марианы арлууд гэсэн гурван улстай өрсөлдсөн. Тэр хэсгээс нэг хожил, нэг тэнцээ, нэг хожигдсон ч цааш шалгарах боломжоо алдсан. Гэхдээ Умард Марианы аралуудыг 8:0-ээр буулган авч шигшээ багийн хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон үзүүлэлтийг тогтоосон.  Тэрхүү тэмцээнээс довтолгооны санаачлага өндөртэй, хурдтай гүйлт, шахалтыг 90 минутын турш хийдэг, тэс өөр тоглолттой шигшээ багийг бид харсан. Харин энэ жил анх удаагаа зохиогдож байгаа “Эв нэгдэлийн цом” нэртэй тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэж байна. Дундаж нас дөнгөж 22,8 байгаа тул манай шигшээ багийн нэгэн үе солигдож байна гэж үзэж болно.  Өнөөдөр Бээжин хотыг зорьсон шигшээ багийн залуус маань тэнд 14 хоногийн бэлтгэл хийж байгаад ирэх сард Малайзыг зорино. “Эв нэгдлийн цом”-д Шри Ланка, Макао, Лаус гэсэн гурван улстай оноолт таарсан. Эхэлээд Макао улсын шигшээ багтай 11 сарын 3, дараа нь Шри Ланк-тай 11 сарын зургаанд, хэсгийн сүүлийн тоглолтоо 11 сарын 9-ний өдөр Лаосын шигшээ багтай хийх хуваарьтай байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.