Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын хөгжмийн урлагийг морин хуур төлөөлөв

 АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод Монгол Улсын Морин хуурын чуулгын “Хуурчийнхан” сургалтын төвийн Америк дахь салбарын төлөөлөгч, морин хуурч Г.Уртнасан лекц концерт зохион байгууллаа. Тэрбээр өөрөө хуурдаж, англиар морин хуураа танилцуулсан нь мэргэжилт нүүдийн анхаарлыг татжээ.

Энэ сургалтыг АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм билээ. Улсынхаа нэрийг морин хуур хөгжмөөр дамжуулан АНУ-д танилцуулж буй түүний уран бүтээлийг Сиэтл хотын Төв театрын найрал хөгжмийн удирдаач өндрөөр үнэлж хамтран ажиллах санал тавьжээ.

Г.Уртнасан баруун монгол, төв халхын морин хуур хийгээд Өвөрмонголын морин хуурын хөг ая, хэлбэр хийц, домог түүхийг нь танилцуулж, ардын уламжлалт арга барилаар уртын болон ардын дуу, зарим татлага, монгол хөгжмийн зохиолчдын бүтээл, дэлхийн сонгодог хөгжим, Америкийн хөг аялгууг хуурдан сонирхуулсан аж.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.