Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР ОРОН КАНАД

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсад хийх албан айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Канад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна.

Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт Оттава хотын төвд байрлах энхийг сахиулагчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа албан ёсны арга хэмжээ эхэллээ. Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай ганцаарчилсан уулзалт хийв. Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршлаараа Монгол Улстай маш төстэй Канад улсын хөгжлийн загвар, стандарт, техник технологиос эх орондоо нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэ чанараараа Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой юм гэж онцоллоо.

Ерөнхий сайд Стивен Харпер хоёр улсын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ ажлын хүрээнд хоёр улсын хоорон дын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг байгуулах явцыг түргэвчлэхээр тэд тохиров.

Мөн “Явган цэрэг эсэргүү цэх газрын мини”-ийн тухай Оттавагийн Конвенцид нэгдэн орох эрмэлзлээ Монгол Улс нотоллоо. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт болон дэлхий дахинд тогтвортой байдлыг хангахад оруулж буй хоёр талын цэргийн сургалтын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.

Монгол, Канадын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгж үүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Эдгээр санамж бичиг нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлийн тод илэрхийлэл гэж хоёр тал үзэж байна. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Канадын Парламентын Сенатын танхимын спикер ноён Кинселлад болон Нийтийн танхимын дарга ноён Питер Миликенд нарт тус тус бараалхаж харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.