Монголын хүүхдийн ордон энэ долоо хоногоос ачаалал ихтэй байх нь. Чухам ямар ямар арга хэмжээ болохыг тус ордны захирал Д.Эрдэнэ¬цэцэг, дуулаачийн ангийн багш С.Ганчимэг нараас тодрууллаа.
“Би эстрадын дуучин” уралдаан энэ сарын 15-нд нийслэлийн хэмжээнд зохиогдох бөгөөд цэцэрлэгийн болон ЕБС-ийн бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар явагдах аж. Тус тэмцээний эцсийн шат энэ сарын 25-нд болно. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас шалгарсан авьяастнууд энд өрсөлдөх юм. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын тамгын газар, Солонгосын Соёл, мэдээллийн төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, МХО-той хамтран “Солон¬гос дууны наадам” зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн дөрвөн насны ангиллаар энэ сарын 16-17-нд болно. Мөн 19-21-нд “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын тэмцээнтэй.
Б.БАЯРБАЯСГАЛАН







0 Сэтгэгдэл