Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын хилээр алт нууцаар гаргахаар төлөвлөж байжээ

БНСУ-ын Гаалийн ерөнхий газрынхан тус улсаас Япон руу алт нууцаар гаргах гэж байсан найман эрийг саатуулсан тухай “Washington Post” мэдээлэв. Тэд нийт 260 мянган ам.доллараар үнэлэгдэх алтыг жижиг, жижиг хэсэг болгон шулуун гэдсэндээ нуусан байжээ. Сэжигтнүүд өмнө нь хоёр ч удаа ийм аргаар алт хил давуулж байсан хэргээ хүлээсэн байна.  Тэдний нэг нь “Хэрэв саяын оролдлого амжилттай болсон бол бид Монголоос Хонконг руу энэ аргаар алт нууцаар хил давуулахаар төлөвлөж байсан” хэмээжээ. БНСУ-ын Цагдаагийн газрын мэдээлж буйгаар нотлох баримтыг цуглуулж дуустал сэжигтнүүдийг батлан даалтад гаргасан байна. 

Т.Жигүүр 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.