Монголын уулчдын холбоо /МУХ-ны/-ны хүндэт ерөнхийлөгч, “Монгол Алтай” төв клубын дарга, Монгол Улсын гавьяат багш Р.Зоригийн санаачилгаар БЗД-ийн 12 дугаар хорооллын сансрын тунелийн баруун урд талд Монголын уулчдын алдрыг хүндэтгэсэн самбар босгож жил бүрийн тавдугаар сарын 10-ны өдрийг Монголын уулчдын өдөр болгон тэмдэглэж байхаар болов.
“Асралтаас Гималайд”, “Хөх тэнгэрийн багана”, “Монголын уулчид аялагчид” гэсэн бичээс бүхий энэ самбарын доод хэсэгт манай уулчдын оргилд нь гарсан Отгонтэнгэр-Татар-Альп Эльбрус-Памир Тянь Шан-Эверест уулсыг дүрсэлсэн байна. Уулчдад зориулсан энэхүү дурсгалын самбарыг нээх ёслолд Л.Раднаа, Р.Зориг, Я.Лутжав, Л.Дарьсүрэн, Чагнаа, С.Заяа нарын ахмад уулчид, МУХ-ны ерөнхийлөгч Д.Болд, Монголын ахмад уулчдын холбооны дарга Г.Магванноров зэрэг хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Монголын анхны эмэгтэй уулчин ОУХМ Я.Лутжавтай уулзаж сэтгэгдлийг нь авсан юм. Тэрбээр, манай ахмад уулчин Р.Зориг багш маань Монголын уулчдын өдөртөө болсноо зарлаж, уулчид авиралт хийх үедээ огт гашуун удаа уудаггүй уламжлалтай. Тиймээс энэ өдөр архийг хүн бүхэн цээрлэхийг уриалж, монгол хүн уул, гол усаа дээдэлж ирсэн уламжлалт ёсоо бодож байгаль орноо ариутган, хамгаалдаг өдөр болгоё. Мөн ариун цагаан сүүгээ дээдлэн сүүтэй цай уудаг уламжлалтай болохыг уриалсан нь их билэг дэмбэрэлтэй сайхан санагдлаа гэж ярьсан юм.







0 Сэтгэгдэл