Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын уламжлалт урлагийг хип хоптой хослуулсан “Хос аяс” наадам

Дөрөв дэх удаагаа зохиож байгаа “Хос аяс” урлагийн наадам энэ удаа Франц улсад болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнө нь рэп, битбокс урсгалыг уртын дуу, хөөмийтэй хослуулан өвөрмөц бүтээл туурвиж байсан хоёр орны уран бүтээлчид энэ удаа үглээ хип хопчдыг хөөмийчидтэй нэгтгэсэн хосгүй аязаар үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэжээ.

Эл тоглолт Парист ирэх ням гаригт болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн уг наадмын үеэр Монгол, Францын зураачдын хамтарсан орчин үеийн урлагийн үзэсгэлэн, Монголын хөдөө талд хийсэн баримтат кино үзүүлж, өрнийн соёлт францчуудад талын Монголыг сурталчлах олон үйл ажиллагаа явагдсан.

Ирэх сард өндөрлөх уг наадамд манайхаас “Алтай Хангай”, “Талын хоолой” хамтлаг оролцож байгаа юм.


Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.