Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын тал арбитрчаа зарлахгүй гэв

Дорнодын Мардайд үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” компани Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаад сар гаруй болж байна. Үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг нь хууль бусаар цуцалсан гэж үзэн шүүхэд хандсан “Хан ресурс” компани Засгийн газраас 200 сая ам.долларын нөхөн олговор нэхэмжлээд байгаа билээ. Нэхэмжлэгч тал арбитрчаа сонгоод хариуцагч талд энэ тухайгаа мэдэгдэн сонголт хийхийг санал болгодог юм байна.

Журмын дагуу “Хан ресурс” компанийнхан арбитрчаараа Канад улсаас НҮБ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л. Ив Фортьерийг, АНУын Вашингтоны “Кровелл энд Моринг” хуулийн компанийг сонгоод байгаа аж. Харин Монголын тал ямар арбитрч, ямар хуулийн байгууллага сонгосныг сонирхсон юм. Манай тал сар шинийн өмнө хуулийн компани болон, арбитрчаа сонгон албан ёсоор мэдээлэл явуулжээ. Харин одоохондоо олон нийтэд зарлахгүй гэв.

Арбитрийн шүүхэд энэ асуудлыг шийдэх, төлөөлөн оролцох Ажлын хэсгийг Засгийн газраас томилсон бөгөөд ахлагчаар нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ажиллаж байгаа юм. Хоёр талын сонгосон арбитрч нар хэлэлцээд даргалагч арбитрчаа сонгосны дараа хоёр талаас тайлбар аван хэлэлцсэний эцэст шүүх хурлын товыг зарладаг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.