Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын сэтгүүлчид ордонтой болно

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн ордон, 1000 сэтгүүлчийн орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Уг ажлыг хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг дарга С.Батболд дэмжлэг үзүүлж, ордон барих газрыг шийдвэрлэж өгчээ. Ингээд хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас хоёр км-т орших 32-ын тойрогт 678 ам метр газарт ордон барих газар олгосон байна.

Уг газарт 16 давхар барилга барих болсон бөгөөд зураг төслийг “Марс констракшн” компанийнхан боловсруулахаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай гэрээ байгууллаа. 2019 онд барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд 2021 он гэхэд барьж дуусгах гэнэ. Сэтгүүлчдийн ордны барилгын ажил хөрөнгө мөнгөний болон бусад шалтгаанаар зогсохгүй гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч амлалаа.

Түүнчлэн 1000 сэтгүүлчийг орон сууцтай болгох хүрээнд эхний ээлжинд 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд МСНЭ болон “Шинэ гарц” компанийн удирдлага гарын үсэг зурж, барилгын шавыг өчигдөр тавилаа. Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 2015 оноос Баянзүрх дүүргийн V хороонд 1620 айлын орон сууц барьж эхэлжээ. Тэнд барьж буй “Шинэ гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын 2019 онд ашиглалтад оруулах орон сууцнаас эхний ээлжинд 100 сэтгүүлчид хөнгөлөлттэй үнээр байр өгөхөөр гэрээнд тусгажээ.

Тус орон сууцны нэг ам метр талбайн үнэ 2.3 сая төгрөг бөгөөд хоёр тал гэрээ байгуулснаар сэтгүүлчид нэг сая 99 мянган төгрөгөөр авах боломж бүрдэж байгаа юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Хамгийн гол нь сэтгүүлч, редакц, МСНЭ гурвалсан гэрээ байгуулж, тухайн сэтгүүлчийг редакцдаа тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, редакц тус хөтөлбөрт хамруулах сэтгүүлчээ МСНЭ-д санал болгоно гэсэн үг. Тиймээс тухайн сэтгүүлч ур чадвар өндөртэй, эсвэл нийгмийн асуудлыг нь зайлшгүй дэмжих шаардлагатай гэх мэт үндсэн шалгуурыг давах ёстой. Төлбөрийн нөхцөл нь 30 хувиа урьдчилан төлөөд ипотекийн зээлд хамрагдана. МСНЭ-ээс ипотекийн зээлд хамрагдах боломжоор бүрэн хангана” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.