Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын салхи үнэртсэн “Зүрх зогсохгүй” кино нээлтээ хийв

“Скин” энтертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино өнөөдөр  “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.

Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид тус бүтээлд дүр бүтээж байгаагаараа онцлог юм. Уран бүтээлийн найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч А.Анар ажиллаж гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олны танил болсон Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Out law” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.

Залуучуудыг Эх оронч сэтгэлгээнд уриалах, Монгол хүний гал халуун зориг, ёс, жудгийг эргэн нэг харах цаг нь ирсэн гэдгийг сануулах зорилгоор уг бүтээлийг туурвиснаа уран бүтээлчид онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.