2010 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд БНСУ-ын Данжин хотноо болох Ази тивийн олс таталтын аварга шалгаруулах 8-р тэмцээнд оролцох Монголын олс таталтын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр буюу 4-р сарын 7-нд мордлоо.
Хоёр жилдээ нэг удаа зохиогддог уг тэмцээнд 2006 онд манай эрэгтэй баг тамирчид Японы Оттовара хотоос хүрэл медаль хүртэж байсан юм. Баруун Европ, Хойд Америк, Азийн өндөр хөгжилтэй Япон, Солонгос, Тайвань зэрэг улсад өндөр хөгжсөн бөгөөд ойрын ирээдүйд Олимпийн төрөлд орох өндөр магадлал бүхий уг спорт монгол хүний бие бялдрын онцлогт ихэд тохирсон учир манай тамирчид амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэж үздэг юм.







0 Сэтгэгдэл