Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюушийн нэрэмжит “Илбийн ертөнц” төв Монголд илбийн ухааныг хөгжүүлэх, сонирхогчдыг нэгтгэх, хүүхэд залуусыг сургах зорилготой байгуулагдсан билээ. Тэгвэл энэхүү төв Монголын илбийн холбоо болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
Тэд БНХАУ-ын Бүх Хятадын илбийн холбоо, ОХУ-ын Илбэ, ховсчдын холбоотой хамтран ажиллаж, гадаадад зохиогддог наадмуудад оролцох, аппарат хэрэгсэл оруулж ирэх зэрэгт туслалцаа авах юм. Түүнчлэн Оросын Илбэ, ховсчдын холбооны ерөнхийлөгч Владимир Руднев сургалт, дадлагын чиглэлээр хамтран ажиллах санал ирүүлжээ.
Мөн Азийн илбэчдийн холбооны тэргүүн Дай Ву Чи олон улсын тэмцээн, уралдаанд Монголын илбэчин, илбэ сонирхогчдыг оролцуулах тал дээр тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. “Олон жилийн туршлага, гадаадын илбэчид, байгууллагуудтай тогтоосон харилцаан дээрээ үндэслэж, Монголд илбийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, залуу авьяастныг нэгтгэх, мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү холбоог нээсэн” хэмээн Монголын илбэчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан хэлэв.







0 Сэтгэгдэл