Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын загвар өмсөгчид Японы сэтгүүлийг чимнэ

Монгол Японы соёлын анхдугаар наадмын хүрээнд монголын загвар өмсөгчдийг Японы загварын ертөнцөд гаргах зорилго тавиад буй. Энэ үйл ажиллагааны эхлэлийг өчигдөр “Шилмэл загвар” агентлаг, “Япон Монголын гоо зүйн холбоо”-той хамтран эхлүүллээ. Тус агентлагийн загвар өмсөгч С.Сэлэнгэ, Ө.Мөнхцэцэг нар ОХУ-ын зургаан загвар өмсөгчийн хамт японы сэтгүүлд гарах сурталчилгааны зураг авахуулсан юм. Энэ удаагийн зураг авалтад оролцохын тулд дээрх хоёр загвар өмсөгч 80 гаруй мэргэжил нэгтэнтэйгээ өрсөлдсөн юм байна. Мөн маргаашаас соёлын анхдугаар наадамд оролцох загвар өмсөгчийг шалгаруулж эхэлнэ. Шалгаруулалтад 10 гаруй монгол загвар өмсөгч болон Парисын загварын агентлагт харьяалагддаг ОХУ-ын загвар өмсөгч оролцох аж.


С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.