Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын Ерөнхийлөгч “Newsweek”-ийн шалгаруулалтын 11-д жагсчээ

 Дэлхийд алдартай “Newsweek” сэтгүүлээс энэ оны шилдэг удирдагчдыг шалгаруулсан байна. Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Хятадын Ерөнхий сайд Вэнь Зяабао, Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва нар жагсаалтыг манлайлсан байна. Харин эдгээр арван шилдгийн араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орсон байна. Тэрбээр жагсаалтын арваннэгдүгээрт бичигджээ.

“Newsweek” сэтгүүлээс дэлхийн шилдэг удирдагчдыг шалгаруулахдаа тэдний энх тайванч, нөхөрсөг шинж төдийгүй дэлхий нийтэд тустай “глобал” санал санаачилга гаргасан зэрэг олон чухал үзүүлэлтээр шалгаруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд уул уурхайн салбарт идэвхтэй ажиллаж, цөлжилтийн эсрэг санаачилга гаргаж, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн байх магадлалтай хэмээн зарим шинээч дүгнэж байна.

Сонирхолтой нь шилдэг арван удирдагчийг энэтхэг хүн тэргүүлж, топ арвын тав нь Азийн орнуудын тэргүүн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваннэгдүгээр байрт шалгарснаар Ази удирдагчдын харьцаа тавиас илүү хувьтай болж байгааг тус сэтгүүл онцолсон байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.