Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын гэрэл зурагчдын холбоо ахмадуудаа хүндэтгэл үзүүлэв

 Хаврын тэргүүн сарын шинийн 9-нд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ахмад гэрэл зурагчдадаа хүндэтгэл үзүүлэн нэгдсэн золголт зохион байгууллаа. Гэрэл зурагчдаас хамгийн ахмад нь өдгөө 83 настай Э.Даваасамбуу гуай, 80 настай Г.Самдан гуай нар юм.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд УИХ-ын гишүүн, МГЗНХ-ны ерөнхийлөгч Ц.Цэнгэл оролцож ахмад гэрэл зурагчдад хүндэтгэл үзүүлэн, гэрэл зургийн ажлын талаар ярилцаж түүх соёл, урлагийн их өв бүтээлцэж явсан тэдэнд талархал илэрхийлсэн юм. Мөн удахгүй Гэрэл зургийн хууль санаачлан УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа тухайгаа дуулгав.

Ийнхүү үе, үеийн гэрэл зурагчдын уулзалт анх удаа болж залуу зурагчид ахмад үеэсээ сургамжтай түүх, яриа сонсож танилцав. Уулзалтад М.Лхагвасүрэн, Б.Чан туу, Д.Нямхүү, Т.Туяа, Рэн цэндорж, С.Батсүх, Д.Цэрэннадмид, Б.Сугаржав, Ш.Нармандах (маркийн), Л.Санжмятав, З.Балжинням нарын ахмад фото сэтгүүлчид болон дунд, шинэ үеийн төлөөлөл болох гэрэл зурагчид оролцлоо.

Энэ салбарынхнаас Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Ц.Нина, М.Цэрэнжамц, Р.Чулуун нар шагнуулж байсан юм.

Ц.БАТБААТАР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.