ОХУ-ын зохиолч Кирилл Леви “Сибирь Монголын байгалийн үзэгдлийн он дараалал” нэртэй ном гаргажээ. Тэрбээр дэлхийн байгалийн үзэгдлээр анх судалгаа хийдэг байсан аж. “Америкт загасаар бороо оржээ. Москвад царцааны нүүдэл ирлээ” гэх мэт зүйл бичээд сууж байсан Сибирийн зохиолчийн онгод бадраад ирсэн гэнэ. Яагаад манай Сиби рийн байгалийн сонин хачныг мэдээлж болохгүй гэж хэмээн бодсон Леви Сибирь төдийгүй Монголын талаар ч бичихээр шийджээ. Энэ номд Монголын угалз салхи, элсний нүүдлийн тухай өгүүлэхийн зэрэгцээ манай оронд гарч болзошгүй газар хөдлөлт зэрэг байгалийн аюулыг ч анхааруулсан юм байна.







0 Сэтгэгдэл