Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчуудын зан суртахууны гарваль

Бие хүний нэгэн чухал үнэт зүйлс нь өөрийнх нь ёс суртахуунд суурилсан байдаг. Магадгүй монголчууд бидэнд дутагдаад байгаа нэгэн зүйл үүнд ч оршиж байгаа юм болов уу. Монголчууд бид хэдэн зуун жилийн өмнөөс үүдэлтэй зан суртахууны үнэхээрийн гайхамшигтай сайхан өв уламжлалтай байсан юм байна. Харамсалтай нь түүнийгээ ХХ зууны эхээр “феодализмын хоцрогдол” хэмээн бусдын эрхшээлд аргагүйн эрхэнд автагдан үгүй хийчихжээ” хэмээн Шинжлэх ухааны гавь яат зүтгэлтэн, ака демич С.Нарангэрэл “Мон – гол чуудын зан сур тахууны гарваль” номынхоо өмнөтгөлд өгүүлжээ. Монголчуудын зан суртахууны гарваль Чингис хааны зан суртахууны үнэт зүйлс байв. Шударга ёс, зориг зүрх, ичих эмээх сэтгэл, нинжин нигүүлсэхүй сэтгэл, найрсаг, зочломтгой зан, үнэн, нэр төр, тэсвэр тэвчээр, урвашгүй сэтгэл, эцэг эхээ энэрэх ёсон, монгол эмэгтэйчүүдийн зан суртахууны талаар Чингис хаан юу гэж үзэж байсан талаар уншигч Та бүхэн энэ номноос мэдэж авах болно. Монгол хүний мөс чанар гээгдэж, зан суртахуун доройтож буй өнөө үед С.Нарангэрэл эрхмийн энэ бүтээлийг уншсан бүхэн нэгийг бодох биз ээ. Даяаршиж буй энэ ертөнцөд монгол хүн монголоороо үлдэх цөөхөн боломжийн нэг нь зан суртахууны үнэт зүйл билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.