Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголросцветмет”-ийн О.Эрдэнийг үлдээж, “Эрдэнэт”-ийн орлогч захирлуудыг сольжээ

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлүүдийн 41 дүгээр хуралдаан Орхон аймагт болж, өчигдөр өндөрлөлөө. Эдгээр компанийн 2010 оны ажлын төлөвлөгөөг тус бүр хэлэлцэн баталжээ.

“Монголросцветмет” компанийн ерөнхий захирал О.Эрдэнээг улираан, дөрвөн жил ажиллуулах шийдвэрийг зөвлөлийн хурлаас гаргасан байна. Компанийн нэгдүгээр орлогч захирлын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул түүний оронд Борисов Игорь Анатольевичийг томилжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд санхүүгийн үйл ажиллагааг нь хянасан аудитын шалгалтын дүнг хэлэлцсэний гадна хэд хэдэн томилгоо хийсэн байна. Үйлдвэрийн санхүү хариуцсан захирал Д.Болдбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ирээд байсан Б.Жаргалсайханыг томилжээ.

Түүнчлэн нийгмийн бодлого хариуцсан захирал Ё.Баярсайханыг чөлөөлж, Орхон аймгийн Ардчилсан намын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн БНХАУ дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Зоригтыг томилжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.