Чөлөөт худалдааны хэлэлцээр, үнэ тариф, үндэсний үйлдвэрийг дэмжих тухай асуудлаар иргэд, олон нийт, судлаач, эрдэмтдийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгүүд болно. “Ардчилсан хүчний холбоо”-ны Эдийн засаг, гадаад бодлогын зөвлөл дээрх хэлэлцүүлгүүдийг орон даяар явуулахаар болжээ.
УИХ-ын гишүүн Л.Ганхуягийн ахалдаг зөвлөл нь улс орны гадаад байдал, эдийн засгийн хөгжлийн асуудлаарх бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар ажлаа эрчимтэй эхэлсэн байна. Хэлэлцүүлгүүд ирэх сарын 9-нөөс эхлэх юм.







0 Сэтгэгдэл