Японы “Үэно” амьтны хүрээлэнд өрөвдөлтэй дөрвөн тарвага байдаг тухай тэнд очсон монголчууд халаглан ярьдаг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди Японы амьтны хүрээлэнд таван тарвага бэлэглэснээс өдгөө дөрөв нь л үлджээ. Тэд өдрийн цагаар үүрнээсээ гарах нь бүү хэл бэлтгэж тавьсан уснаас ч уудаггүй байна. Тэдний зөрүүд занд дургүйцсэн япончууд нүхийг нь булснаар тарваганууд дан цементэн шалтай, торонд байх болсон гэнэ. Бие биенийхээ гэдсэнд нүүрээ нааж хэвтсэн тарваганууд хөдөлнө гэж үгүй. Сардаа хоёр, гурван удаа халдваргүйжүүлэх тариа хийдгийг андахгүй тул торны хаалга онгоймогц муухай орилолддог гэнэ. Тэднийг харсан монголчуудын сэтгэл өвдөх болсоор олон жил болжээ. Зарим нэг нь тарвага хошгируулдаг анчдыг дуурайн алчуур даллахад тэдгээр тарвага босон харайдаг юм байх.
Т.Ням







0 Сэтгэгдэл