Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголоос хуурамч паспорт гаргадаг хэрэгтнүүдийг Казахстанд баривчиллаа

Казахстанд ажиллаж амьд рахаар явж байгаа казах иргэдэд хуурамч паспорт, төрсний гэрчилгээ, хөдөлмөрийн дэвтэр хууль бусаар гаргаж өгдөг бүлэг хэрэгтнийг ОХУ-ын Алтайн хязгаарын таг нуулын газрынхан илрүүлэн баривчилжээ.

Тус албаны хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн мэдэгд сэнээр, Казахстан орохоор Оросын нутгаар дайран өнгөрч байсан Монголын иргэд их хэмжээний хуурамч бичиг, баримт авч яваад хилийн Ташаант боомтод саатуулагджээ. Гаалийн шалгалтаар ачаанаас нь Оросын гаалийн албаны хуурамч тамгатай төрсний гэрчилгээ болон гадаад, дотоод паспорт илэрсэн байна.

Монгол, Казахстаны таг нуулын газар хамтран шуурхай ажилласны дүнд хуурамч бичиг, баримт үйлдэн, хил давуулах ажилд Монголын зах хязгаарын нэгэн аймгийн паспортын хэлтсийн ажилтнууд холбоотой нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.