Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголбанкны ерөнхийлөгч буруутай гэж АН үзэв

Шатахууны үнэ нэмэгдсэн, түүнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн сэдвээр Төрийн ордон өчигдөр “амьсгалав”. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд махны үнийн талаар мэдээлэл хийж, “Хангалттай мах нөөцөлсөн. Үнэ хяналтад байгаа” гэлээ. УИХ дахь бүлгүүд ч Ашигт малтмалын газрын дарга, Монголбанк, ЭБЭХЯ-ныхныг “байцаав”. АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд эдгээр газрын удирдлага оролцжээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан АН-ынхандаа мэдээлэл хийсэн байна. Долларын ханш өссөн учир компаниуд нефть бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн гэнэ. Ингээд бурууг бие бие рүүгээ түлхэж, хэн нь буруутан болохыг “тогтоох” гэж гишүүд сандарсан байна. Улмаар валютын ханш өссөөр байхад арга хэмжээ аваагүй Монголбанкныхан буруудав бололтой. Тус банкны ерөнхийл өгч Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох асуудлыг УИХ-д тавихаар АН санал нэгдсэн байна. Долларын ханш өссөн нь нефть бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, тэр нь бусад хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэсэн гэж тэд үзжээ.

АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгээс сэтгүүлчид зарим зүйл тодруулсан юм.

-Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бусад бараа, бүтээгдэх үүний үнэ ч өсөж байна. Үүнд бодлогын ямар зохицуулалт хийх вэ?

-Ер нь чөлөөт зах зээлийн нийгэмд асуудал эрэлтээрээ зохицуулагддаг. Гэвч ямар нэг байгууллагын явцуу эрх ашгийн үүднээс шударга бусаар үнээ нэмсэн бол төрөөс зохицуулах арга хэмжээ авна. Энэ удаагийн үнэ өсөлтийг ингэж үзсэн учраас зохицуулах юм гэв.

Түүний дараа Р.Амаржаргал гишүүн болж буй асуудалд эдийн засагчийн хувиар дүн шинжилгээ хийв. Өнгөрсөн оны аравдугаар сараас валютын урсгал эрс буурсан нь үүсээд буй нөхцөлийн нэг шалтгаан гэнэ. Мөн Монгол Улс руу орох мөнгөний урсгалын 65 хувийг хөрөнгө оруулалт, үлдсэнийг экспортоос олж, байдал эсрэгээр болсон нь нөлөөлжээ. Олон улс оронд сонгуулийн жилд гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ буурдаг аж.

Энэ хоёр гол хүчин зүйл үндэс нь юм байна. Гэхдээ дэлхийн эдийн засагт үүсч болзошгүй хямрал, нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзэл манайд нөлөөлөхгүй байхаар зохицуулаг гэж НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн. Гэтэл ажлаа мэдэхгүй, асуудлыг зохицуулах хүсэлгүй хүмүүсээс болж шатахууны үнэ өссөн нь хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн тэрбээр үзэж буй юм билээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.