Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголбанкны газрын дарга “Анод”-ын удирдлагаас авлига авсан гэв үү

“Анод” банкны удирд лагатай холбоотой асуудлыг шалгах явцад авлигын шинжтэй үйлдэл илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. АТГын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд УМБГ-ын “Анод” банкны удирдлагад холбогдох ажлын хэсгийн байцаагчидтай хамтран энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Улмаар Монголбанкны эрх бүхий албан тушаалтныг яллагдагчаар та тан мөрдөн байцаалт явуулж дуусаж байгаа гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас тодруулахад “Монголбанкны нэ гэн газрын даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь үнэн. Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байгаа. Сэжигтэн, яллагдагчийн гэм буруутай үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Гэхдээ түүний гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ шүү дээ” гэлээ.

УМБГ-ын Ажлын хэсгийнхэн энэ мэдээллийг үнэн гэдгийг баталсан ч дэл гэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Бидэнд олдсон мэдээллээр Монголбанкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатарыг “Анод” банк ны удирдлагаас авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр “Анод” банкинд хяналт шалгалтын ажиллагаа явуулаад санхүүгийн нэлээд зөрчил дутагдал илрүүлсэн аж.

Гэвч Монголбанкинд гаргасан тайландаа ямар ч зөрчилгүй мэтээр дурдсан байжээ. Тус банкныхан 1999 оноос хойш Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагад алдагдалтай ажиллаж буйгаа нууж, ашигтай ажиллаж байгаа мэтээр зориуд хуурамч баримт үйлдэн тайлагнаж байсан юм. Ингэхэд нь Монголбанкны дээрх эрхэм нэлээд үүрэг гүйцэтгэсэн бололтой. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр зөрчил дутагдлыг нь илрүүлсэн ч үүнийг нь нуусан хөлсөндөө тус банкны удирдлагуудаас 23 сая төгр өгийн хахууль авсан нь тог тоогдсон байна.

Хууль хяналтын байгууллагынхан түүний гэм бурууг мөрдөн байцаалтаар тогтоосон ч ажлаас нь түдгэлзүүлээгүй байгаа аж. Тэрбээр өдгөө хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа бөгөөд түүнийг хавтаст хэрэгтэйгээ танилцсаных нь дараа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилж үүлэхээр болж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.