Молдав улсын төв хэсгээр хар салхи дайран өнгөрсний улмаас 300 гаруй хот, тосгон гэрэлгүй болжээ. 20-25 м/с-ийн хүчтэй энэ салхинд цахилгаан дамжуулах шугам сүйдэж, байшин барилгын дээвэр хийссэн байна. Хынчешть, Ниспорень, Кишинев хотод салхи модыг үндсээр нь булга татсан байжээ. Тус улсын Засгийн газар цахилгаан дамжуулах шугамыг засах, хар салхинд гэр орон нь өртсөн хүмүүсийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл