Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МНН нөхөн сонгуульд оролцохгүй

2010 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 6, 7 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдана. Бүхий л шатны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн дагуу энэ сонгуульд МНН-аас оролцох шийдвэр гарган нэр дэвшигчдийнхээ нэрсийг БГД-ийн ИТХ-ын нөхөн сонгуулийн хороонд хүргүүлсэн.
Гэвч Нийслэлийн БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль нэр дэвшүүлэх, Сонгуулийн хороо, бүрэлдэхүүнийг батлах эхний шатны үйл явцаасаа эхлэн Монгол улсын хууль дүрэм зөрчиж эхэлснийг МНН эсэргүүцэн мэдэгдэж байна гэлээ.
Энэхүү мэдэгдлийн агуулга нь БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот тогтоолд нөхөн сонгуулийн хороог МАХН-ын гишүүн-3, АН-н гишүүн-3, нам бус нэрийн дор өмнө нь МАХН-ын гишүүн байгаад намын харьяалалаас татгалзан төрийн албан хаагч болсон хүнийг оруулан баталжээ. Хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг 13 болон 15 хүний гишүүнтэй байхаар баталсан бөгөөд үүндээ мөн л МАХН-аас 6 төлөөлөл, АН-аас 6 төлөөллийг оруулсан атлаа МНН-аас 1 төлөөлөл байхаар баталсан байна. Гэтэл хуупийн дээрх заалт ёсоор намуудын төлөөлөл ижил тэнцүү тоогоор оролцуулан батлах бүрэн боломж байсаар байтал хуулийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан болно. Энэ нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 11.8-р зүйлд: "сонгуулийн хороо болон хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нь нэг намын гишүүн байхыг, гишүүдийнх нь бүрэлдэхүүнд аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хориглоно"-гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Өнөөдрийг хүртэл БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Дэмбэрэлдаш мэдэгдэлд хариу өгөөгүйн дээр өөрсдийн гаргасан хууль бус шийдвэрээ эргэн харах ямар нэгэн алхам хийгээгүй болно.
Энэ бүх байдлаас үзэхэд энэ удаагийн нөхөн сонгууль хууль бус байдлаар зохион байгуулагдах нь тодорхой байна гэж үзээд МУ-ын хууль тогтоомжинд үл нийцсэн хууль бус сонгуульд МНН оролцохгүй байхаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

Манай улсад нийгэм төрийн байгууллагын тогтолцоо нь аль нэг намын ашиг сонирхолд үйлчилдэг гаж тогтолцоог ажиллаж байгааг энэ удаагийн нөхөн сонгууль дахин баталж байна. Цаашид МНН парламентад суудалтай намын хувьд энэхүү гаж тогтолцоог халахын төлөө тууштай ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Мөн тус намаас эрх барьж буй намуудаас иргэдэд амласан 1,5 сая ба 1 сая төгрөгөө нэхэж буй  4-р сарын 5-ны жагсаалыг дэмжиж буйгаа зарлалаа. Тус намаас гаргасан мэдэглийг танилцуулъя.


 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.