Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Миний дуулсан ардын дуунууд” цомог гарлаа

“Prosound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг “Миний дуулсан ардын дуунууд” шинэ цомгоо хэвлэлтээс хүлээн авсан байна.   Нэг ёсондоо студи байгуулсан ч дууны уран бүтээлээ орхиогүй гэдгээ зургаа дахь ардын дууны CD-гээрээ батлав.  Шинэ цомгоогаргаж дараагийн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж.  “Up music” продакшнтай хамтрах уран бүтээл нь поп опера чиглэлийн байх юм.  Дээрх цомогт “Цагаан шаазан”, “Аргагүй амраг”, “Сайхан хангайн буга”, “Мандах нар” зэрэг 18 дуу багтжээ. Тэрбээр цомогт багтсан дуунуудаа монгол ардын 500 дуунаас сонгож авчээ.  Түүний хувьд цомгоо өөрөө продюссерлосон бөгөөд энэ сарын 20-нд цомгийнхоо нээлтийг “Талст” дэлгүүрт хийх юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.