Онигоо
Нэг чукча нөгөөдөө:
-Миний гарт хэдэн боорцог байна вэ ? Таавал хоёуланг нь өглөө…
Нөгөөдөх нь бодож бодож:
-Хоёр, гэв.
-Чи ч мэргэн юм аа, гээд хоёр боорцгоо өглөө.
Хоёр эр кино үзэж байна. Гол баатар хадан дээрээс үсрэхээр завдана.
-Үсэрнэ!
-Үсрэхгүй!
-Мөрийцөх үү?
-Тэгье.
Гол баатар үсэрсэнгүй. Нэг нь нөгөөдөө мөнгө өгч байна.
-Би чиний мөнгийг авахгүй ээ. Би энэ киног өчигдөр үзчихсэн юм.
-Би ч гэсэн үзсэн л дээ.
-Тэгээд яагаад үсэрнэ гээд байсан юм?
-Хоёр дахь удаагаа үсрэх байх гэж бодсон чинь. Зориггүй амьтан!
Хоёр эр бааранд пиво ууна. Нэг нь:
-Хоёулаа манайд очъё. Авгай хоол хийчихсэн байгаа.
-Чамайг байхад би танайд очихгүй ээ.
-Яагаад?
-Би танай авгайтай унтдаг шүү дээ.
-Би ч гэсэн унтдаг юм чинь ямар хамаатай юм.
Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,
-Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
-Би далдагнаж байна.
-Би хамт далдагнаж болох уу?
-Тэг тэг гэжээ. Жолоодлогын бүхээгт зүггүйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай,
-Та хоёр юу хийгээд байгаа юм бэ?
-Бид хоёр далдагнаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
-Би цуг далдагная гэхэд,
-Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бүх товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдагнаж өгчээ. Удалгүй онгоц сүйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
-Яанаа, яах вэ? гэхэд хэрээ,
-Та хоёр нисч чадах уу?
-Үгүй.
-Тэгвэл яах гэж далдагнасан юм бэ? гээд нисэн одов.
Хөдөө социологийн судалгаа явуулж байв.
-Та сонин, радио хоёрын алийг нь илүүд үздэг вэ?
-Сонинг нь байлгүй яах вэ. Радиогоор тамхи ороох гээд үз л дээ.
-Та уулзалт дээр мөн сайхан үг хэлэв ээ?
-Харамсалтай нь, тэнд дандаа мангуу юмнууд сууж байсан.
-Аан, тийм учраас л та үгээ “ах дүү нар аа” гэж эхэлсэн юм байна шүү дээ.







0 Сэтгэгдэл