Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МЗЭ-ийн 2010 оны шагналтнууд тодорлоо

 Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан Удирдах зөвлөлийн шийдвэрээр дараах нэр бүхий зохиолчдыг 2010 оны МЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан юм. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Батцэнгэл (“Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат”, “Өр зүрхний хавар” түүвэр), МЗЭ-ийн гишүүн зохиолч Ж.Баттулга (“Хайрын хорвоо” өгүүллэгийн түүвэр), хүүхдийн нэрт зохиолч Ч.Доржгочоо (“Цэнхэр усан эрдэнэ”, “Арслангийн зураг” хүүхдийн зохиол), яруу найрагч Д.Хулганажав (“Чамаар амьсгалах цаг хугацаа” шүлгийн түүвэр), Б.Энхжаргал (“Цаг хугацааны залбирал”, “Дотоод үзэгдлийн намар” шүлгийн түүвэр) нарт шилдэг бүтээл туурвисны учир дээрх шагналыг олгожээ.

Мөн орон нутагт сууж, утга зохиолын төлөө халуун сэтгэлээ зориулсан зарим ахмад зохиолчдод уг нэр хүндтэй шагналыг саяхан олгосон юм. Үүнд: “Зүүдний цэцэглэг” ном бичсэн Г.Цэдэвдорж (Дорноговь), “Хасах тавын хараа”, “Алтан бөгжний хэрэг” бүтээлүүд туурвисан Р.Сандагжав, олноо “Эрээн нуур”, “Хонгор зул” тэргүүтэй зохиолын шилдэг дууны шүлэг туурвисан Д.Лхагвасүрэн (Говь-Алтай), “Уул усны шивнээ” шүлгийн ном хэвлүүлсэн Н.Дагвадорж (Булган), “Санниковын газар”, “Гарины туяа” зэрэг алдарт зохиолуудыг эх хэлнээ хөрвүүлсэн нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэг нар багтжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.