Мексикийн аялал жуулчлалын хот болох Акапулькод 22 иргэн ор сураггүй болжээ. Жуулчдыг үл таних этгээдүүд хулгайлсан тухай гэрчүүд мэдээлсэн байна. Мичоакан мужийн дугаартай машинтай, гар буугаар зэвсэглэж, нүүрэндээ баг зүүсэн хүмүүс замын цагдаагийн эргүүлийн хажуугаар давхиж өнгөрсөн тухай мэдээлэл тус хотын Прокурорын газарт иржээ. Зочид буудалд дөнгөж буугаад байсан иргэд алга болсноос 30 минутын дараа дээрх мэдээлэл ирсэн нь цагдаагийн ажилтнуудын сэжгийг төрүүлж байгаа гэнэ. Акапулько хотын захиргаа мансууруулах бодисын наймаачидтай сүүлийн жилүүдэд эрчимтэй тэмцэж байгаа.
Саяхан Мексикийн хэд хэдэн мужийг хянадаг мафийн толгойлогчийг баривчилсан билээ. Хууль сахиулах албаныхны таамаглаж буйгаар хар тамхины наймаачид, мафийнхан жуулчдыг хулгайлаад мөнгө нэхэхээр, эсвэл шоронд ял эдэлж байгаа хамтрагчдаа сул лахыг тулган шаардахаар төлөвлөж байж магадгүй юм байна.







0 Сэтгэгдэл