Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН – ын онц их хуралд Дархан-Уул аймгаас хамгийн олон төлөөлөгч ирэв

Хуучин бууриа сахин үлдэх санаа гарган МАН–аас тасран одсон Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд саяхан онц их хурлаа хийн даргаа баталгаажуулж, УИХ – д суудалтай дөрөв дэх нам боллоо.

Хөдөө орон нутгаас олон төлөөлөгч хамруулж чадсан энэхүү хуралд залуусын хот Дархан болон, Дархан – Уул аймгаас хамгийн олон буюу 60 төлөөлөгч оролцов. Түүгээр ч зогсохгүй хурлын үеээр хотруу явсан хэддээ бүүр баярын цахилгаан утас илгээн “хага аваад” өгөхийг уриалан байлаа.

Дархан – Уул аймгийн улс төр халуухан болж байгааг үүнээс харж болж байна. АН нь Дашийн болон Л.Гансүхийн хэмээн хоёр хуваагдан биесээ үзэж чадхаа байсан бол харин одоо Г.Эрдэнэбатын ба Н.Энхбаярын гэсэн хоёр хуваагдан МАХН – ны тулгуур томоохон хүч Дарханд бүрэлдэн бий болжээ. Үүнийг мэдсэн МАН – ын дарга Сү.Батболд болон генсек У.Хүрэлсүх нар ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд Дархан – Уулын засаг дарга Г.Эрдэнэбатыг өөрчлөн намаа буцаагаад “гартаа” атгаж чадах чадвартай хүний эрэлд хараа сунгаж байгаа гэнэ. Ийнхүү МАХН – ын 26 – р их хуралд Н.Энхбаярын цэргүүдээс төлөөлөгч болгон оруулж “том толгойлсон” Сүхбаатар дүүргийн засаг даргын араас “онц их хуралд” олон төлөөлөгч оруулсан Дархан – Уулын засаг дарга лааз өшиглөх нь тодорхой боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.