МАХН-ын дарга С.Баяр их нууцлаг байдлаар эх орондоо ирээд гурав хонож байна. Хэдийгээр биеийн байдал нь базаахнүй байгаа ч гэлээ, улс орны өмнө тулгараад байгаа асуудлуудыг юун түрүүнд шийдвэрлэхээр ажилдаа оржээ. Мөн дотоодын “үймээн, самуун”-аа зохицуулах гээд С.Баяр даргын өмнө маш их ажил хүлээгдэж байна. Нам дотроо үүсээд байгаа асуудлаа нэг мөр шийдэхээр ирэх сарын эхээр “Бага хурал”-аа хийхээр урьдчилсан яриад байгаа бөгөөд эцсийн товыг энэ тав дахь өдөр хуралдах “Удирдах зөвлөл”-ийн хурлаар товлох ажээ.







0 Сэтгэгдэл