Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ынхан Улсын дээд шүүхэд хандсан уу

Ерэн жилийн түүхтэй МАХН гэсэн нэрээ сольж МАН болсонд дургүйцсэн тус намын зарим гишүүд шинээр МАХН байгуулснаа мэдэгдэж Онц их хурлаа сар шинийн өмнө хийсэн. Намын нэр авах өргөдлөө Дээд шүүхэд өгсөн эсэхийг Улсын дээд шүүхийн Олон нийттэй харилцах албаны дарга Р.Ганпүрэвээс тодруулахад “Манайд албан ёсоор өргөдөл ирүүлээгүй” гэв.

Харин энэ талаар шинээр байгуулагдсан МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяраас лавлахад “Бид хоёрдугаар сарын 7-нд Улсын дээд шүүхэд өргөдлөө өгсөн. Одоо намынхаа гишүүдийн нэрсийг өгөх дутуу байгаа. Манай Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд намынхаа гишүүдийн нэр, регистрийн дугаар, ургийн овгийг нэг бүрчлэн дахин тулгаж байна.

Уг нь 801-ээс дээш гишүүнтэй бол бүртгэж авах ёстой ч бид маш их дарамт шахалтын дунд байгаа учир алдаа гарчих вий гэж дахин сайн нягталж байгаа юм. Одоогоор манай намд 20 мянган хүн элсээд байна. Бид МАХН гэсэн товчлол бүхий нэрээ авна” гэв.

С.АЗ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.