МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Гэхдээ энэ нь Н.Энхбаяр нартай холбоотой бус, Улсын дээд шүүхийнхэн өөр ажилтай байснаас үүдэлтэй гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тайлбарлав. Тус намын өргөдлийг маргааш УДШ-ээр хэлэлцэх юм байна. Намыг бүртгэх хугацаа дууссан ч шүүхээс шалтгаалж хойшилсон тул хуулийн хугацаа хэтрээгүй гэж үзнэ гэсэн хариуг УДШ-ээс өгсөн байна.
Г.ЭНХ
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл