МУНН, МАХН хоорондоо “зохиогчийн эрх” булаацалдах болжээ. Энэ нь АН, Л.Гүндалай нарынх шиг “хүүхдийн мөнгө” биш, “Тусгаар тогтнол” хэмээх одон юм байна. Уг нь 1996 онд МУНН-ын хоёрдугаар их хурлаас “Тусгаар тогтнол” хэмээх одон бий болгох шийдвэр гарсан аж. Энэ ажил 2000 он хүртэл сунжирч анхны зураг нь бэлэн болсон түүхтэй гэнэ.
Гэхдээ анхны загвар шаардлага хангаагүйгээс дахин уралдаан зарлажээ. Ингээд 2004 онд Т.Мандирын санааг ажил болгосон юм байна. Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, өв уламжлалаа сэргээж хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулсан иргэдийг үүгээр шагнадаг аж. Үүнээс хойш энэхүү одонг 18 эх оронч хүртсэн байна.
Ийнхүү зовлон туулж бий болгосон одонг нь МАХН дээд шагналаа болгохоор “санаархсан” гэнэ. Нэг ёсондоо санааг нь хулгайлсан гэж МУНН үзээд анхааруулга өгчээ. Харин “ах” нам дээд шагналаа заавал “Тусгаар тогтнол” гэж нэрлэнэ хэмээн зөрүүдэлсэн тул МУНН эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.







0 Сэтгэгдэл