Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-д шинэ жигүүр “дуншиж” байна

Байдаг ганц жигүүрийнх нь тоо нэмэгдэх сураг байсхийгээд л гарч байдаг МАХН-д ээлжит чимээ шинээр сонсогдож эхэллээ. Намынхаа сахилга батад санаа зовсон хэсэг нөхөд нь энэ удаа жигүүр байгуулж, МАХН-ын хариуцлагыг чангатгахын төлөө эвлэлдэн нэгдсэн байна.

Ийм зорилгоор жигүүр байгуулж байгаа тухайгаа ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхдээ албан бусаар танилцуулаад амжжээ. МАХН-ын дүрэмд зааснаар тус намд жигүүр байгуулах асуудлыг Бага хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйл ажиллагааг нь албан ёсоор эхэлсэнд тооцдог юм байна.

Бага хурлын өнгөрсөн хуралдааны үеэр таван жил оршин тогтносон “Уламжлал, шинэчлэлАрдчилал, шударга ёс” жигүүрийг татан буулгах талаар хэлэлцэлг үй өнгөрсөн ч үүсгэн байгуулагчид нь зорилгоо биелүүлсэн хэмээн үзэж татан буулгах цаг болсныг хүлээн зөвшөөрөх болжээ. “МАХН-ын Бага хурлын ирэх хуралдаанаар хуучин жигүүрийг татан буулгах, шинийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэх боломж нээлттэй” хэмээн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.