Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН Дээд шүүхэд өргөдлөө өглөө

 УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар өчигдөр Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх өргөдөл, холбогдох бусад материалаа өгөв. Найман хавтас бүхий бичиг баримтыг Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчийн туслах И.Амартүвшин хүлээн авсан юм.

Энэ үеэр Ц.Шинэбаяр “Улс төрийн намын болон эвлэлдэн нэгдсэн иргэдийн нууцыг алдагдуулахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. МАХНын Онц их хурал хуралдсанаас хойш 10 дахь хоногт өргөдлөө өгч байна. Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрээ авах бүрэн бололцоотой.

Бид УБЕГ-т очиж намуудын нэр шүүлгэхэд МАХН гэж байгаагүй. Хуулинд нам 801-ээс дээш гишүүнтэй байвал бүртгэж авахаар заасан байдаг бол бид 1200 гаруй хүний материал бүрдүүллээ” гэв. Улсын дээд шүүх өргөдлийг хүлээж авснаас хойш хуулийн дагуу сарын дотор хариу өгөх аж.

С.ЗАЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.