Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МАСК” УЯНГЫН ДРАМ БҮТЭЭВ

Монголд сүүлийн арван жил дэлгэцнээ гараагүй уянгын драмын кино өнөөдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад 19.00 цагт нээлтээ хийх гэж байна. “Хайр, харуусал” кино нь “Маск” продакшны дэлгэцийн анхны бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин П.Эрдэнэзаан, Б.Отгончимэг, Ж.Мөнхсайхан нар тоглосон аж. Киноны талаар жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан нараас тодрууллаа.

-Яагаад заавал уянгын драмын кино хийхээр болсон бэ?

П.Эрдэнэзаан: -Хошин урлагийнхан зөвхөн инээдмийн шоунд тоглодог болохоор уянгын драмд дүр бүтээж чадахгүй гэдэг эргэлзээг үгүйсгэх гэсэн юм. Бид мэргэжлийн жүжигчид учраас урлагийн бүхий л төрлөөр тоглож чадна. Энэ кинонд хүний дотоод сэт гэлийн асуудлыг хөнддөг. Ойрын 10 жилд гараагүй анхны уянгын драм юм.

-Энэ киноны онцлог нь юу вэ?

Ж.Мөнхсайхан: -Дуу хөгжим нь мэргэжлийн өндөр төвшинд хийгдсэнээс гадна хүний сэтгэлийн нарийн нандин ертөнцийг жүжигчний ур чад вараар харуулж байгаагаараа онцлог юм. Мон голд сайн кино хийхэд техник, сайн зохиол хэрэг тэй байгаа болохоос монгол жүжигчид дэл хийн хэмжээнд тоглож чадна.

Б.НАСАНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.