Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мартын-8”-нд тоглолт, олон нийтийн арга хэмжээг цуцлах санал хүргүүллээ

Нийслэлийн Онцгой комиссоос шуурхай хурал хийж, маргааш буюу “Мартын-8”-ны өдөр болох тоглолт, олон нийтийн арга хэмжээг цуцлах саналтайгаа мэдээллээ. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулсан “Анна каренина” тоглолтын улмаас 54 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тиймээс “Анна каренина” жүжгийн ирэх өдрүүдийн тоглолтыг цуцалж, гуравдугаар сарын 3, 4, 5, 6-нд тоглолт үзсэн 900 гаруй хүнээс коронавирусийн шинжилгээ авахаар болжээ. Мөн ойрын өдрүүдэд буяны ажилд оролцсон иргэдийн 37-гоос нь, зочид буудалд одонгийн найр хийсэн иргэд, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн 15-аас нь мөн халдвар илэрсэнтэй холбоотойгоор албаныханд халдвар хамгааллын дэглэмээ чангатгах үүрэг чиглэл өгсөн байна. Гэхдээ хатуу хөл хорио тогтоохгүй гэлээ. Дээр дурдсан саналуудаа маргааш өглөө УОК-т хүргүүлэх аж. Мөн эрсдэлтэй хороо, бүсэд байгаа иргэдэд халдварын тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, элдэв одонгийн найранд очихгүй байхыг анхаарууллаа. Маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Мөн УОК хуралдаж, цар тахлын үед дэглэмийг чангатгах эсэхээ шийднэ.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on ““Мартын-8”-нд тоглолт, олон нийтийн арга хэмжээг цуцлах санал хүргүүллээ