Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мартахын аргагүй авьяастан, анд Р.ЧОЙНОМ минь

“Хөрстийн амьдралд хөл алдсан Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас минь…” гэж шүлэглэсэн яруу най рагч бол Р.Чойном агсан юм. Тэрбээр шүлэг яруу найраг тэр лэхээс гадна хөгжим сайн тоглодог, мөн шаггүй зурдаг байсан тухай хүмүүс дурсдаг. Чухам тэрхүү суут хүний бүтээлийг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн үлдээх, хамгаалах ажлыг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хийж байна.

Үүний нэг нь нэрт яруу найрагчид зориулсан веб хуудас юм. www.choinom.mn сайт албан ёсны нээлтээ өнгөрсөн баасан гаригт хийсэн бөгөөд за луу уран бүтээлчдийг дэмжих, тэдний шүлэг зохиолыг нийтэд таниулах, зөвлөгөө өгөх зэргээр олон ажил төлөвлөжээ. Уг арга хэмжээний нээлтийн ёслолд Монголын үе үеийн нэртэй зохиолчид болон Р.Чойномтой дотносон үерхэж явсан найз нөхөд нь ирсэн юм.

Тэрбээр эх орон, байгаль дэлхий, хөрөг гээд хүссэнээ зурдаг байснаас гадна өөрийгөө шоглон зурдаг хүн байж. Буга унаад хүүхэн, тэврээд зугтаж байгаагаар төсөөлөн өөрийгөө зурсан нь түүний анд Д.ХишигОчирт хадгалагдаж байсан ч саяхан алга болчихсон гэнэ. Р.Чойном агсан “аавынд” байхдаа самрын ясан дээр хулгана дүрсэлсэн нь өдгөө “Өд” санд хадгалагдаж байна. Тэрбээр үнэхээр авьяаслаг, эгэл нэгэн байжээ. Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл веб хуудсаар нь зочлоорой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.