Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАРГААНТАЙ СҮМЭЭС ҮҮДСЭН МӨРГӨЛДӨӨН ҮРГЭЛЖИЛСЭЭР

 Тайланд, Камбожийн газар нутгийн маргаанаас үүдсэн мөргөлдөөн үргэлжилсээр байна. Өнгөрсөн баасан гаригт болсон буудалцааны үеэр Тайландын хоёр, Камбожийн гурван иргэн нас барсан тухай АР мэдээллээ. Мөн хэдэн арван хүн гэмтэж бэртсэний дийлэнх нь энгийн иргэн аж. Тус хоёр улсын хилийн заагт орших “Преа Вихеа” сүмийг хэн нь эзэмших талаарх маргаан 1904 онд эхэлжээ.

IX-XI зууны үед баригдсан эл сүм аялал жуулчлалын гол бүс юм. 1954 онд Тайланд “Преа Вихеа” сүмийг өөрийн мэдлийнх хэмээн мэдэгдсэн бөгөөд тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байсан Камбож үүнийг эсэргүүцээгүй юм. Найман жилийн дараа буюу 1962 онд Гаага хотод болсон шүүх хурлаар уг сүмийг Камбожид харьяалуулах тухай шийдвэр гаргасан аж.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Камбож “Преа Вихеа” сүмийг ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад багтаах өргөдөл гаргаснаар маргаан даамжирч, асуудал хүндэрч эхэлсэн. Тайландын Ерөнхий сайд Апхисит Ветчачива “Преа Вихеа”-гийн нэгэн дуганын орой дахь Камбожийн төрийн далбааг авахыг шаардсанаар мөргөлд өөн эхэлсэн юм.

Хоёр тал харилцан гал нээж, хүний амь нас хохирсон эл мөргөлдөөний улмаас Тайландын эрх баригчдын нэр хүнд унаж, Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан газар авч байгаа талаар гадаадын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Х.ОДОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.