Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ

МАХН-ын анхан шатны бай гууллагууд энэ сарын 1-3-нд хуралдаж, ирэх сарын 4-6-нд болох их хуралдаа төлөөлөгч сонгожээ. Мөн намынхаа нэр, үзэл баримтлалыг солих эсэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал хураасан байна. МАХН нийт 1626 үүртэй. Үүнээс 1605 нь хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан аж.

МАН гэсэн уугуул нэрээ сэргээ хийг хуралд оролцсон нийт гишүүний 81.3 хувь нь дэмжсэн бол 10.7 хувь нь XXVI их хурлаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй, найман хувь нь дэмжихгүй гэсэн байна.

Мөн үзэл баримтлалаа тодотгон баяжуулахыг 92.6 хувь нь дэмжиж, таван хувь нь их хурлаар эцэслэн шийдье, 2.4 хувь нь дэмжээгүй гэсэн албан ёсны нэгдсэн дүн гарчээ.

Ирц нь бүрдээгүй Баянхонгор аймгийн Гурванбулаг, Говь-Алтай аймгийн Халиун сум, нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар үүр зэрэг анхан шатны 12 байгууллага ойрын гурав хоногт хуралдах юм байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.