Шведын нийслэл Стокгольмд Монголын утга зохиолын салбар нэгдэл байгуулагджээ. Энэхүү нэгдэлд Шведэд зохиогдсон яруу найргийн "Болор цом" тэмцээний тэргүүн байрын шагналт Э.Алтанзул, зохиолч, найруулагч Х.Бадамсэд, Б.Энхтуяа, "Хүрэл тулга" хүүхдийн яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт Х.Гандэлгэр нарын авьяаслаг залуус багтсан байна. Тус улсад энэ сарын 9-нд зохиогдсон "Болор цом"-ын тэргүүн байрыг "Халхын цуутай хүүхнүүд" шүлээр Э.Алтанзул, дэд байрыг "Дэргэд чинь би байна" шүлгээр Б.Энхтуяа авчээ. Д.Нямаагийн "Нямаа гэдэг настай би", Б.Энхтуяагийн "Шведийн тэнгэр дор" зэрэг шүлгүүд швед хэлээр хэвлэгдсэн байна. Энэ нь Монголын уран зохиолын түүхэнд швед хэлээр хэвлэгдэн гарч байгаа анхны яруу найргийн ном юм.







0 Сэтгэгдэл