Эх орны дайны аугаа ялалтын 65 жилийн ойгоор Монголын 27 ахмад дайчин, төмөр замчин ОХУ-ын Красноярск хотноо зочилж Бүх Оросын “Ялалтын вокзал” арга хэмжээнд оролцоно. Тавдугаар сарын 8-ны өдөр Красноярскийн төмөр замын буудалд “ялсан дайчдыг угтаж авсан” ахмадууд маргааш нь энэ хотын Хувьсгалын талбайд баярын пардадад жагсч, ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх цуглаанд оролцоно. Хүндэтгэлийн энэ арга хэмжээнд оролцож байгаа монголын ахмад дайчид, төмөр замчдыг бүгдийг нь “Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн ой” хүндэт тэмдгээр шагнажээ.







0 Сэтгэгдэл