Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манайх Лаост цагаан будаа тариалах санал тавьжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Ситахенг Расапоны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын үеэр Монголын талаас Лаост цагаан будаа, ойн нөөц бүхий газар түрээслэн авч цагаан будааны хэрэгцээгээ чанартай найдвартай эх үүсвэрээс нийлүүлэх, дотоодын модны үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах зорилготойгоор хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлэн тавьжээ.

Монгол Улсад Лаосын хөрөнгө оруулалттай хонины аж ахуй хөгжүүлэх, мах, махан бүтээгдэх үүнийг Лаос болон АСЕАН-ы орнуудад нийлүүлэх, мал эмнэлэг, үржлийн салбарт мэргэжилтэн авч ажиллуулах зэрэг хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулахаар хоёр талын бизнесийн болон мэргэжлийн байгууллага хамтран судалгаа хийх, төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.