Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мал төллөх үеийн цаг агаарын төлөв байдал

Одоогийн байдлаар нийт нутгийн  30 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар цасны зузаан 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Өндөрхангай, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Алдархаан,  Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Тэс, Шилүүстэй, Отгон, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хэнтийн Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Дорнодын Дашбалбар, Халхголд 10-19 см зузаан цастай. Цас ихтэй байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхэлжээ. Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын хойд нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Энэ сарын эхний болон дунд арав хоногт ихэнх нутгаар, сүүлчийн арав хоногт баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуургатай. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр дээр дурьдсан хугацаанд цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зөвлөлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.