Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мал аж ахуйн салбарын судалгаа

1. Монголын мал аж ахуйн салбарын талаар олон янзын ойлголт, хүлээлт бий болоод байна. Хамгийн түгээмэл нэг ойлголт бол нүүдэлчид эх нутагтаа нүүдэлчдийн амьдралын соёл, ёс заншлыг мөнхөд хадгална хэмээн үздэг дэврэнгүй сэтгэгдэл юм. Үүний эсрэгээр бэлчээрийн мал аж ахуйг хоцрогдсон, орчин үеийн эдийн засгийн тогтолцооноос шоовдорлогдсон, тогтвортой биш үйл ажиллагаа явуулдаг, орлогын эмзэг байдалтай учраас энэ нь малчдыг ядууралд хүргэдэг гэсэн ойлголттой хүмүүс ч
байдаг. Энэ салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, түүний борлуулалтын хэмжээ, малчдын орлогыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэх бас нэг хэсэг нь байна.

2. Эдгээр үзэл бодлын дунд үнэн зөв зүйл ч бий, бас буруу ойлголт ч бий бөгөөд мал аж ахуйн (МАА) салбарыг бодитойгоор ойлгох нь тийм ч амар хялбар биш байдаг. Зарим нэг баримт мэдээ дурьдвал Нэгдүгээрт: МАА-н салбар бол өнөөдрийнх шиг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 орчим хувийг бүрдүүлдэг хэмжээнд хүртэл буурч, улс орны эдийн засагт эзлэх харьцааны хувьд ач холбогдол багатай салбар байгаагүй юм. Ялангуяа уул уурхайгаас олох орлого ойрын жилүүдэд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдийн засагт оруулах МАА-н салбарын тотолцоо улам бүр буурах төлөвтэй байна; Хоёрдугаарт: нийт ажиллах хүчний 40 орчим хувь нь МАА-н салбараас шууд хамааралтай бөгөөд ДНБ-д эзлэх хувь хэмжээний бууралтыг эс тооцвол энэ салбар нь ажил эрхлэлтийн хувьд улс орны эдийн засагт хамгийн чухал салбарын нэг байсаар байх болно; Гуравдугаарт: МАА-н салбар нь бэлчээрийн нөхцөл, түүний хүртээмжээс хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чухал салбар бөгөөд байгаль цаг уурын эрсдэлтэй байдлаас байнга хамаарч байдаг эмзэг салбар. Дөрөвдүгээрт: 1990-ээд оны эхээр улсын өмчийн сангийн аж ахуй болон нэгдэл хоршоолол тарснаар энэ салбар эрс өөрчлөгдөж, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон юм.

3. Энэ тайлангийн зорилго нь МАА-н салбарыг эдүгээ удирдаж буй байдал, салбарын хөгжлийн чиг хандлага, түүнд нөлөөлөх зүйлс, цаашид ямар сонголт хийх тухай дэлгэрэнгүй авч үзэхэд оршиж байгаа болно. Тус тайлан МАА-н салбарын бодлогын баримт бичиг биш бөгөөд, харин тус салбарын цаашдын хөгжлийн талаар тодорхой ойлголт өгч, бодлого боловсруулах, ялангуяа энэ салбарын төсвийн зардал болон засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өдөөхөд чиглэгдсэн болно. Уг тайланг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны ажлын хэсгээс эрхлэн 2006, 2007 онд гаргасан ажлын 5 баримт бичигт тулгууран бичсэн болно. Эдгээр
баримт бичгүүд нь МАА-н салбарын удирдлагад дутагдаж буй мэдлэгийг олж харах, цаашид анхаарахад чиглэгдсэн бөгөөд салбарыг бүхэлд нь судлахад чиглэгдээгүй тул салбарын бусад ажлын мэдээ, мэдээллийг нэмэлт болгон оруулсан болно.уул голын эхийн газар ба байгалийн нөөцийг ашиглан явуулдаг аялал жуулчлал,мал аж ахуй,ойн аж ахуй эрхлэгчдийн жилийн нийт орлого нь ойролцоогоор 28 гаруй тэрбум төгрөг байгааг судалгааны явцад тогтоосон.Үүнээс гадна, Улаанбаатар хотын усны одоогийн ашиглалт,хэрэглээг хамгийн багаар тооцоход жилд 90 гаруй тэрбум төгрөг болохоор байна.

Дэлхийн Банкнаас мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.