Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малчдын тусламжийн гурилаас завшжээ

Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн талаархи дураараа авирлаж төсвийн хөрөнгийг шамшигдуулж дураараа үрэн таран хийж байгаа мэдээ баримтууд маш олноор гарч ирж байна.  
БНХАУ-аас зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон  350 тн  40 тн гурилыг Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын орлогч дарга, аж ахуй хариуцсан мэргэжилтэн нар хамтран завшжээ. Хэргийг гаалийнхан илрүүлж холбогдох газар мэдэгдсэний дагуу Ховд аймгийн цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцаах газар эрүү үүсгэн шалгаж байна.
Мөн Баян-Өлгий аймгийн засаг дарга нь төсвөөс жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхээр хувиарласан мөнгөний тэн хагасыг МАХН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон 20 хүнд хуваан өгч өөрийн суудлаа бэхжүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 35 гишүүнээс 20 МАХН-ынх, 15 нь АН-ын гишүүд байдаг байна.

Бас орон нутагт төсвийн хөрөнгө үрэн таран болж буй бас нэгэн жишээ Өлгий хотын 4.8 км замыг засахаар 2009 төсөвт тусгасан 1.5 тэрбум төгрөгийг зам засварыг дуусаны дараа мөнгийг олгох ёстой атал хууль зөрчин урьдчилан олгосон байна. Үүнийгээ аймгийн татварын газрын ажилтан тайлбарлахдаа улс татаад авчихаж магадгүй учраас урьдчилан олгосон гэж мэдүүлж байна.
Замын ажлыг гүйцэтгэхээр УИХ гишүүн С.Бямбацогтын “Алтайн зам”ХХК шалгарсан бол туслан гүйцэтгэгчээр УИХ гишүүн Х.Баделханы “Жоль”ХХК шалгарчээ.
Гэтэл өнгөрсөн жил тавьсан зам нь эхнээсээ ховхорч унаад чанарын шаардлага хангахаа больсон байна. Үүгээр дуусахгүй аймгийн засаг дарга нь өөрийн гэр лүүгээ 4-5 сая төгрөгийн өртөгтэй зам татуулсан гэж тус аймгийн иргэд өгүүлж байна. 
Баян-Өлгий аймгийн иргэд энэ мэт дураар авирласан үйл явдалтай тэмцэхээр улс төрийн суулт зарлаад 3 сар болж байгаа ч  орон нутгийн удирдлагууд үл тоохоор барахгүй нууж дарагдуулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.